Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрийн дуудлага ихэсчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 09:01 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраасан байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 17:03 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7×7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраажээ.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо, Хувьсгалчдын зургаадугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 23:13 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5×7 метрийн хэмжээтэй байшингийн модон шал шатаж байсныг унтраасан байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн “Дөрөлж” гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 17:43 цагт сумын онцгой комиссд иржээ. Дуудлагын дагуу тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид уурын зуухны 24х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *