Categories
мэдээ нийгэм

Ахуйн гал түймрийн дуудлага ихэсчээ

Ахуйн гал түймрийн дуудлага ихэсчээХүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн барилга, байгууламж, орон сууцны халаалт, гэр хороололд галлагаа эхэлсэнээр сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

Улсын хэмжээнд 2016 он гарсаар нийт 3282 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, ОБЕГ-ын албан хаагчид гал түймрийн аюулаас 386 иргэний амь насыг аварч, 35 иргэн түлэгдэж гэмтэн, 41 хүн гал түймэрт өртөж нас барсан байна.

Харин 2016 оны аравдугаар сар гарсаар улсын хэмжээнд нийт 662 удаагийн обьектын гал түймэр гарч, гал түймрийн улмаас нийт 12 хүн нас барж /7 том хүн, 5 хүүхэд/, 5 хүн түлэгдэж бэртсэн /4 том хүн, 1 хүүхэд/ байна.

Дээрх гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 3,5 хувь буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Иргэд галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангуулан пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулахыг зөвлөж байна.

Пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй.

Мөн орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөж байна.

Түлсэн гал түймрийн үнс нурамыг тагтай төмөр саванд хийж, шатах материалаас зайтай байлгах, цахилгаан хэрэгслийн хүчдэлд тохирсон чанар стандарт хангасан залгуур, разетка ашиглах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, цоожлохгүй байх, хөлдсөн, хөрсөн автомашиныг ил галаар гэсгээхгүй байх, галласан гэрийг эзэнгүй орхихгүй байх, цахилгаан тень, халаагуур бусад цахилгаан хэрэгслийг тодорхой хугацаанд унтрааж хэвшихийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *