Categories
мэдээ нийгэм

Ахмадууд жагслаа

Барилгачдын талбайд ахмадууд жагсч байна. Тэд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлагыг тавьж буй юм. Улсын хэмжээнд нийт 200 гаруй мянган ахмад дундажаар сард 225 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг аж. Харин ийм хэмжээний тэтгэврээр амьдрах боломжгүй учраас зайлшгүй шаардлагаар зээл авдаг. Тэр зээл нь ахмадуудад дарамт болж буйг тэд хэлж байна. Тэтгэвэр авдаг нийт ахмадын 90 хувь нь зээлтэй байдаг гэнэ. Зээл бус зээлийн 18-24 хувийн хүү тэднийг дарамталж оруулж, амьдрал нь хүндэрч буйгийн шалтгаан болоод байгаа аж. Тиймээс ахмадууд нэгдэн жагсаал хийж, ХАХНХ-ын сайд, Монголбанк, НДЕГ-ын удирдлагуудад дараах шаардлагыг хүргүүлж байна.

  • Нийгмийн даатгалын бүх төрлийн сангийн чөлөөт үлдэгдлийг Төрийн сангаас татаж, нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд байршуулах
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн Голомт, Худалдаа хөгжил зэрэг тэтгэвэр авагчдад үйлчилдэггүй арилжааны банкинд байгаа чөлөөт үлдэгдлийг Төрийн, Хаан, Капитал зэрэг тэтгэвэр авагчдад үйлчилдэг банкинд шилжүүлэн байршуулах
  • Дээрх шаардлагын дагуу нийгмийн даатгалын хөрөнгийг тэтгэвэр олгодог банкинд бага хүүтэйгээр байршуулж, тэтгэврийн зээлийн хүүг эрс буруулах нөхцөлийг бүрдүүлэх
  • Тэтгэврийн зээл болон тэтгэврийг урьдчилан олгох асуудлыг арилжааны банкаар дамжуулахгүйгээр нийгмийн даатгалын байгууллага өөрсдөө бие даан шийдвэрлэдэг нөхцөл журмыг тогтоох гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Уг шаардлагын хариуг энэ сарын 10-ны өдөр авахыг мөн хүсчээ.

Үүнээс гадна Монголбанкны удирдлагуудтай энэ сарын 12-ны дотор хэлэлцээрийн ширээний ард сууж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бодит нөхцөлийн талаар ярилцах саналыг тавьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *