Categories
мэдээ нийгэм

Ахмад уурхайчдад хүндэтгэл үзүүллээ

Энэ онд Налайхын уурхайгаас нүүрс олборлож эхэлсний 102, Налайхын Их уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ой тохиож байна. Ойг 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд Уурхайчдын өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөн дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэ хүрээнд Налайхын их уурхайд ажиллаж байсан 70-аас дээш насны 148 ахмад уурхайчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ЗДТГ-аас дүүргийн төр, захиргааны 28 байгууллагад даалгасны дагуу дүүргийн төрийн байгууллагууд 12 сарын 04, 05-ны өдөр ахмад уурхайчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *