Үлэг гүрвэлийн музей үзмэрээр дутахгүй нь бололтой. АНУ-ын Нью-Йорк хотоос ахин 22 үлэг гүрвэлийн олдвор өнөөдөр эх нутаг руугаа хөдөлжээ. Энэхүү олдворуудыг хүлээн авах бүхий л ажлыг ССАЖЯ-ны Палеонтологи, архелогийн музейн шинэчлэл төслийн баг зохион байгуулж байгаа билээ. Үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад олгохтой холбоотойгоор өмч хөрөнгийн харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээнд манай улсаас АНУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл энэ оны 6-р сарын 19-нд гарын үсэг зурсан билээ. Улмаар тээвэрлэлт хийх үнийн саналыг судалсны дүнд Туушин ХХК сонгогдсон юм.
Мөн оны 7-р сарын 10-нд АНУ-ын Нью-Йорк хотноо үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад хүлээлгэн өгөх ёслол зохион байгуулсан ба тус олдворуудыг Монгол улсаас гаралтай нь үнэн гэсэн “Гарал үүслийн гэрчилээ”-г 2014 оны 8-р сарын 8-нд МҮХАҮТ-аас өгсөн аж.
Үлэг гүрвэлийн олдворуудын баглаа боодлыг “Сорраунд Арт” компани хийсэн бөгөөд сайн дурын таван ажилтан тус ажлыг гүйцэтгэсэн байна. Ийнхүү уг олдворууд тээвэрлэлтийн “Линкс Ворлдвайд” компанид шилжин эх нутгийн зүг хөдөлжээ. Үлэг гүрвэлийн олдворууд ирэх сарын сүүлээр эх орондоо ирж олны хүртээл болох гэнэ.
One reply on “Ахин 22 үлэг гүрвэлийн олдвор эх орноо зорин хөдөлжээ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru