Categories
мэдээ нийгэм

Академич С.Нарангэрэлд МУИС-ийн эмерит профессор цол хүртээжээ

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар академич С.Нарангэрэлд “МУИС-ийн эмерит профессор” цол хүртээв. Энэ цолыг 2015 онд бий болгосон байна. МУИС-ийн хүндэт цол олгох журамд заасны дагуу МУИС-ийн профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-иос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлст дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэд олгодог цол аж.

Академич С.Нарангэрэл нь МУИС-д 43 жил багшилж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 10 гаруй жил удирджээ. Тэрбээр монголын хууль зүйн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулж, зарим бүтээл нь англи, орос, хятад, герман, япон хэлнээ нийтлэгджээ. Түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монголын хуульч-Эрдэмтдийн дундаас анх удаа 2000 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгож байжээ. Япондоо хамгийн олон Нобелийн шагналтнуудыг төрүүлэн гаргасан Нагояагийн их сургуулийн эрдмийн зөвлөл 2005 онд академич С.Нарангэрэлд хүндэт докторын цол хүртээж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *