Categories
мэдээ нийгэм

Академич Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, академич, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Ширэндэвийн хөшөөнд өнөөдөр 09:00цагт цэцэг өргөлөө. Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Шинжлэх ухааны академи үүсэн байгуулагдсаны 55 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан цэцэг өргөж буй ажээ. Цэцэг өргөх ёслолд ШУА-ийн захирал, академич, эрдэмтэд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төлөөлөл, Шинжлэх ухаан технологийн сан, төрийн өмчийн их, дээд сургуулийн удирдлагууд оролцлоо.

Түүний уран зохиол нийтлэлийн “Миний нутаг” “ Хүний баясгалан Байгалийн үзэсгэлэн”, “Сэрэл”, ”Далайн давалгаанаар” зэрэг зохиолууд нь хэвлэгдсэ. Академич Б.Ширэндэв Монгол улсын Энхтайвны хорооны даргын ажлыг олон жил хийсний хувьд 1950 онд Варшав, 1952 онд Вена, 1955 онд Хельсинк, 1958 онд Стокольм, 1962 онд Москвад тус тус дэлхийн болон Ази Номхон далайн орнуудын энх тайвны хурлуудад монголын энхтайвны төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байжээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, академич, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Ширэндэв зурган илэрцүүдБ. Ширэндэв гуай 2001 онд 86 насандаа таалал төгссөн боловч, тэр хүний амьдралын гэрэлт зам, амьд сэрүүн үедээ хийж бүтээсэн эрдэм номын ажлыг нь мөнхжүүлэх зорилгоор түүний өсөж төрсөн нутаг болох Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуулийг 2002 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар академич Базарын Ширэндэьийн нэрэмжит болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *