Categories
мэдээ нийгэм

Ажлын байранд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх сургалт боллоо

Манай улсад сүрьеэгийн тохиолдлын түвшин нийт халдварт өвчний дотор гуравдугаарт, нас баралтын түвшингээр нэгдүгээрт орж байна. Монгол Улсад 2016 онд сүрьеэ өвчний 4045 шинэ тохиолдол бүртгэгдэж, 77 хүн нас барж 2015 онтой харьцуулахад нас баралт 26 тохиолдлоор нэмэгдсэн байна.

СХД-ийн Засаг даргын тамгын газрын “Иргэний танхим”-д дүүргийн цэцэрлэг, сургуулийн багш, албан хаагчдад “Ажлын байранд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа” сэдвээр сургалт уулзалтыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв зохион байгуулжээ.

Ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн сүрьеэгийн өвчлөлийг ажил эрхлэлтийн байдалтай холбон судлахад сургуулийн багш нар 6.1 хувь, цэцэрлэгт ажиллагсад 2.3 хувийг тус тус эзэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *