Өнгөрсөн баасан гариг буюу долдугаар сарын 27-ны өдөр Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсэл Акчайг үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас хүч хэрэглэн машинд суулгаж авч явсан хэрэг ихээхэн шуугиан тарьсан. Бүхэл бүтэн 16 цагийн турш хулгайлагдсан гэх Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал тухайн өдрийн 19 цагийн орчимд эрүүгийн цагдаагийн хэсэгт байна гэсэн мэдээллээр хэвлэл мэдээллийн ажилтнууд тэнд очоод байсан юм. Үдшийн 01.40 минутын үед эрүүгийн цагдаагийн газраас Вейсэл Акчайг гарч ирэхэд тодруулга авах гэж буй Eagle телевизийн сэтгүүлч А.Батцэцэгийг нэгэн залуу шанаадаж байгаа бичлэг сошиалаар тархаад байгаа юм. Албан үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлч хүний биед халдах ёсгүй. Сэтгүүлч хүн үнэн бодит мэдээллийг иргэдэд шуурхай түгээх үүрэг хүлээн ажилладаг билээ.