Categories
мэдээ нийгэм

АЖ Ц.Батчулуун агсныг СТӨ-нөөс сүүлчийн замд нь үднэ

Монголын соёл, хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Цэндийн Батчулуун 2015 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр таалал төгсчээ. Монгол Улсын Филармони
Морин хуурын чуулгаас ирүүлсэн эмгэнэлд ийнхүү өгүүлжээ:

-Монгол хуурын хөг алдарлаа.

Ц.Батчулуун их хуурч Г.Жамьяан багшийнхаа эрдэм ухааныг өвлөн авч хуурынхаа тунгалаг яруу эгшиглэн, түүнд шингэсэн монгол хүний авьяас билэг, оюун чадлыг хөдөөх талаас хөвчин дэлхийд хүртээн хүргэхийн төлөө насан туршдаа тэмцэн зүтгэсэн мятрашгүй эх оронч байлаа.

Ц.Батчулуун хөгжмийн зохиолч З.Хангал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров нарын морин хуур найрал хөгжмийн концертууд, Э.Чойдогийн “Талын аялгуу” Г.Бирваагийн “Уянгын аяз”, болоод үндэсний уламжлалт урт богино дуу, дэлхийн сонгодог, шинэ цагийн хөгжмийн 100 орчим бүтээл хуурдаж үндэсний радиогийн алтан сан хөмрөгт үлдээсэн алдарт хуурч.

Монгол төрийн их найрал, Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал, ОХУ-ын Владимир хотын Орос ардын найрал, Япон улсын Фукуока хотын Кюүшү симфони найрал зэрэг хөгжмийн томоохон хамтлагийг удирдан олон зуун бүтээлийг дэлхий дахинд эгшиглүүлсэн нэрт удирдаач.

“Цэрэг эрийн гэргийн дуу”, “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу” зэрэг түмэнд түгсэн дуу, хөгжмийн олон бүтээл туурвисан, Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн удиртгал, Ц.Намсрайжавын “Баярын жавхаа” симфони удиртгал, И.Штраусын “Хаврын урь” зэрэг монголын болон дэлхийн хөгжмийн гарамгай зохиолчдын 20 гаруй бүтээлийг хөрвүүлсэн хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч.

“Crescendo”, “Дээш дээсрэх ханьцашгүй аялгуу”, “Хөгжмийн урлагийн нэр томьёо, ойлголт”, “Quartet of morin khuur”, “Монгол Улсын Морин хуурын чуулга- фото агшин / түүхэн альбом/” зэрэг ном бүтээл туурвиж, 60 гаруй үндэсний болоод Англи, Герман, Япон зэрэг гадаад орны 40 гаруй хуурчдыг сурган мэргэшүүлсэн морин хуурын алдарт багш.

Монголын үндэсний урлаг, морин хуурын уламжлал, шинэчлэлийн сэдвээр Сан Франциско, Сиэтли, Вашингтон болон Индианагийн их сургууль, Мюнхен, Фрайбург, Сөүл, Токио, Осака зэрэг дэлхийн олон хотуудын их дээд сургууль, коллежид лекц уншиж, илтгэл хэлэлцүүлэн морин хуураа түгээн дэлгэрүүлэх буянт үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан соён гэгээрүүлэгч.

Монгол улсад морин хуурын дөрвөл, Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулж, Морин хуурын олон улсын наадам, симпозиум зохион байгуулж, Морин хуурын чуулгын олон шинэ бүтээлийн хөтөлбөр боловсруулан өөрийнхөө орныхоо болон дэлхийн улс түмэнд хүргэсэн шилдэг зохион байгуулагч, удирдагч байсан юм.

Ц.Батчулууны авьяас билэг, уйгагүй хөдөлмөр, шантрашгүй зүтгэлийг нь Монголын төр үнэлэн Монгол улсын Ардын Жүжигчин цол хүртээж, СУИС хүндэт профессороо болгосон юм. Азийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаныг нь тэмдэглэж Япон улсын Эзэн хааны зарлигаар Япон улсын “Мандах нар” одонгийн “Сарнай цэцгийн хэлбэрт товч бүхий “ Нарны алтан туяа”одонгоор шагнаж байжээ.

Хүн төрөлхтний утга соёл, биет бус соёлын шилдэг дээжсээр морин хуурыг Монгол улсын нэрээр тунхаглан зарлаж ЮНЕСКО-д бүртгүүлэхэд Ц.Батчулуун онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Их хуурчаа монголчууд төдийгүй олон олон орны түмэн олон хайрлаж хүндэтгэдэг байсан. Олон олон жилээр туурвин бүтээх авьяас билэгийг нь авран тэтгэхийн төлөө харамгүй тусалж тэр хайр хүндэтгэлээ өргөж байлаа.

Буян дэлгэрэх болтугай.

Ардын Жүжигчин, профессор Цэндийн Батчулуун багшийн минь гэгээн мөрөөдөл, ариун зорилго биелэн Монгол морин хуурын хөг тэгшрэн дэлхий дүүрэн эгшиглэх болтугай хэмээжээ.
Сүүлчийн замд нь үдэх өдөр 2015 оны хоёрдугаар сарын 11-нд 06:00-07:00 Соёлын төв өргөөнд аж.

Монголын соёл, хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Цэндийн Батчулуун 2015 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр таалал төгслөө.

“Монгол Улсын Филармони,
“Морин хуурын чуулга”-аас ирүүлсэн эмгэнэлд Ц.Батчулуун хөгжмийн зохиолч З.Хангал, Ц.Нацагдорж, Н.Жанцанноров нарын морин хуур найрал хөгжмийн концертууд, Э.Чойдогийн “Талын аялгуу” Г.Бирваагийн “Уянгын аяз”, болоод үндэсний уламжлалт урт богино дуу, дэлхийн сонгодог, шинэ цагийн хөгжмийн 100 орчим бүтээл хуурдаж үндэсний радиогийн алтан сан хөмрөгт үлдээсэн алдарт хуурч билээ.

Монгол төрийн их найрал, Морин хуурын чуулга, Улсын филармонийн симфони найрал, ОХУ-ын Владимир хотын Орос ардын найрал, Япон улсын Фукуока хотын Кюүшү симфони найрал зэрэг хөгжмийн томоохон хамтлагийг удирдан олон зуун бүтээлийг дэлхий дахинд эгшиглүүлсэн нэрт удирдаач байлаа.

“Цэрэг эрийн гэргийн дуу”, “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу” зэрэг түмэнд түгсэн дуу, хөгжмийн олон бүтээл туурвисан, Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн удиртгал, Ц.Намсрайжавын “Баярын жавхаа” симфони удиртгал, И.Штраусын “Хаврын урь” зэрэг монголын болон дэлхийн хөгжмийн гарамгай зохиолчдын 20 гаруй бүтээлийг хөрвүүлсэн хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч байлаа.

“Crescendo”, “Дээш дээсрэх ханьцашгүй аялгуу”, “Хөгжмийн урлагийн нэр томьёо, ойлголт”, “Quartet of morin khuur”, “Монгол Улсын Морин хуурын чуулга- фото агшин / түүхэн альбом/” зэрэг ном бүтээл туурвиж, 60 гаруй үндэсний болоод Англи, Герман, Япон зэрэг гадаад орны 40 гаруй хуурчдыг сурган мэргэшүүлсэн морин хуурын алдарт багш байв.

Монголын үндэсний урлаг, морин хуурын уламжлал, шинэчлэлийн сэдвээр Сан Франциско, Сиэтли, Вашингтон болон Индианагийн их сургууль, Мюнхен, Фрайбург, Сөүл, Токио, Осака зэрэг дэлхийн олон хотуудын их дээд сургууль, коллежид лекц уншиж, илтгэл хэлэлцүүлэн морин хуураа түгээн дэлгэрүүлэх буянт үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан соён гэгээрүүлэгч байлаа.

Монгол улсад морин хуурын дөрвөл, Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулж, Морин хуурын олон улсын наадам, симпозиум зохион байгуулж, Морин хуурын чуулгын олон шинэ бүтээлийн хөтөлбөр боловсруулан өөрийнхөө орныхоо болон дэлхийн улс түмэнд хүргэсэн шилдэг зохион байгуулагч, удирдагч байсан юм.

Ц.Батчулууны авьяас билэг, уйгагүй хөдөлмөр, шантрашгүй зүтгэлийг нь Монголын төр үнэлэн Монгол улсын Ардын Жүжигчин цол хүртээж, СУИС хүндэт профессороо болгосон юм. Азийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаныг нь тэмдэглэж Япон улсын Эзэн хааны зарлигаар Япон улсын “Мандах нар” одонгийн “Сарнай цэцгийн хэлбэрт товч бүхий “ Нарны алтан туяа”одонгоор шагнаж байжээ.

Хүн төрөлхтний утга соёл, биет бус соёлын шилдэг дээжсээр морин хуурыг Монгол улсын нэрээр тунхаглан зарлаж ЮНЕСКО-д бүртгүүлэхэд Ц.Батчулуун онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Их хуурчаа монголчууд төдийгүй олон олон орны түмэн олон хайрлаж хүндэтгэдэг байсан. Олон олон жилээр туурвин бүтээх авьяас билэгийг нь авран тэтгэхийн төлөө харамгүй тусалж тэр хайр хүндэтгэлээ өргөж байлаа.
Ардын Жүжигчин, профессор Цэндийн Батчулуун багшийн минь гэгээн мөрөөдөл, ариун зорилго биелэн Монгол морин хуурын хөг тэгшрэн дэлхий дүүрэн эгшиглэх болтугай.
Монгол Улсын Филармони
Морин хуурын чуулга
Сүүлчийн замд нь үдэх өдөр 2015 оны хоёрдугаар сарын 11-нд 06:00-07:00 Соёлын төв өргөөнд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *