Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр газрын цасыг цэвэрлэх үүрэгтэй

Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр талбайн замын цасыг цэвэрлэх үүрэгтэй байдаг. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэсэн үүрэг байдаг.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлэн, орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэхийг анхааруулж байгаа аж. Энэхүү үүргээ биелүүлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс нэхэмжлэл хүсэх эрхтэй байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *