Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар баасан гарагт /2018.06.22/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэх, бизнесийн өрсөлдөхүйц, таатай орчин бүрдүүлэх, олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, сүүлийн үед гарч байгаа татвараас зайлсхийх явдлаас дотоодын татварын бааз суурийг хамгаалах, татварын бааз суурийг цаашид өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг харгалзан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Одоогийн хэрэгжиж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш 12 жилийн дотор манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдөж, олон улсын бизнесийн харилцаанд улам бүр татагдан орж, үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа идэвхижсэн. Иймд хурдацтай өөрчлөгдөн байгаа орчин нөхцөлтэй уялдуулан орлого, зарлага тооцох зарчим, алдагдал шилжүүлэх хугацаа, үнэ шилжилтийн журам, эх үүсвэртэй орлогын тодорхойлолт гэх мэт татварын олон харилцааг орчин үеийн жишиг, шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байна. Түүнчлэн, уг хуулийн төслөөр одоо байгаа татварын ачааллыг бууруулах замаар татварын суурийг өргөжүүлэх зарчмыг баримталсан гэж төсөл санаачлагчийн танилцуулгад дурдсан байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд дараах зохицуулалтыг шинээр тусгасан байна. Үүнд:
1. Татварын зорилгоор орлого хүлээн зөвшөөрөх зарчмыг тусгав.
2. Албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлагыг тодорхой болгов.
3. Татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэв.
4. Гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасагдуулж тооцох зарчмыг тусгав.
5. Улс бүрээр гаргах үнэ шилжилтийн тайлангийн харилцааг тусгав.
6. Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн татварын харилцаа
Түүнчлэн, одоо үйлчилж байгаа боловч зарчмын хувьд боловсронгуй болгох шаардлагатай төлөөний газрын татварын харилцаа, албан татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын дүрэм, татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох харилцаа зэрэг зохицуулалтыг шинэчлэн боловсруулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг батлав

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан үдэш болтол хаалттай горимоор хуралдсан юм. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийсэн. Төрийн тэргүүний хувьд шинээр бүрдсэн парламентад анх удаа хаалттай мэдээлэл хийсэн нь энэ юм.

Улмаар өчигдрийн хуралдаанаар зургаан ч хуулийг баталжээ. Тодруулбал, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын
шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох
тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль,
Алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай
хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан байна. Мөн Монгол Улсын
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн
шинэчилсэн найруулга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын нэр бүхий
8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэж байна

Image result for Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэг хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгаад буй юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулж байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Засгийн газраас оруулж ирж байгаа татварын талаарх 1 хувийн хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг дэмжиж байгаа. Газар тариалан, мал аж ахуй, барилгын материалын салбарууд татаас ихтэй. Тиймээс салбарыг нь сольж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн болгож байгаа үйлдвэрлэл зэргийг хамруулвал ямар вэ? Эдийн засагт шаардлагатай байгаа чухал салбаруудыг хамруулах хэрэгтэй байна. Ер нь бизнес эрхлэгчид татварыг хууль эрхзүйн орчинг тогтвортой байлгахыг эрмэлздэг. Тиймээс эдийн засгаа босгоход татварын тогтвортой орчин хэрэгтэй гэсэн Засгийн газрын бодлогыг дэмжиж байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн байнгын хороонд 8 салбар нэмж оруулах санал оруулсан. Энэ нь дэмжигдээгүй. Б.Болд нар салбар харгалзахгүй бүх аж ахуй нэгжүүдийг хамруулъя гэсэн санал мөн дэмжигдээгүй. Таны санал хэлэлцүүлгийн үеэр гараагүй. Гишүүдийн бичгээр ирүүлсэн бүх саналд бид санал хураасан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Татварын багц шинэчлэл хийх талаар Засгийн газар ямар бодлого барьж байна вэ?

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Татварыг хөдөлгөх сонирхол байхгүй. Хамгийн гол нь тогтвортой байдлыг барьж ажиллахыг хичээн байна. Хууль эрхзүйн орчин тогтвортой байх ёстой. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг судалж үзнэ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах үед эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан. Гэтэл энэ оны зургадугаар сард Мазаалай бонд гээд зээл авчихсан байдаг юм билээ. Өнөөдөр төсвийн алдагдал 2.6 их наядтай, 580 сая ам.долларын бонд төлөх төлбөртэй байна. Тиймээс нөхцөл байдлыг хөнгөвчилвөл төсвийн алдагдал нэмэгдээд ,зээлээр амьдрах болно. Засгийн газар Татварын багц хуулиа эргэж харах цаг болсон юм биш үү?

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

-Аж ахуй нэгжүүд ашигтай ажилласан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлж байгаа. Ашгаасаа шалтгаалаад орон тоо нэмэгдэнэ гэж харахгүй байгаа. Хуулийн өөрчлөлт 2021 оны нэгдүгээр сар хүртэл байгаа учир тодорхой хэмжээний ажлын байр бий болгоно гэж үзэж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *