Categories
мэдээ нийгэм

Айргийг олон төрлийн хоолтой холихгүй уувал сайн

Холбоотой Зураг

Үндэсний их баяр наадмаар наадамчин олны гол идээ, ундаа гэвэл айраг, хуушуур билээ. Наадам хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан, Дээлтэй монгол наадам, Сурын харваа зэргээр өнөөдөр үргэлжилж байна. Мөн хангай болон говийн аймгуудаас ирсэн шинэхэн айраг ч худалдаанд гарчээ. Монгол гүүний айрагны ач тус тоочоод барамгүй олон.

Айргийг тарваганы мах, жимс жимсгэнэтэй хольж уувал хор болно. Аль болох салат, жимс ногоо олон төрлийн найрлагатай хоолтой холихгүй хэрэглэвэл сайн.

Тухайлбал, айраг арьсыг залуужуулж, цайруулна. Угаас гүүний айраг, саам уух эхний өдрүүдэд гэдэс дотор цэвэрлэгдэж, хорт бодис биеэс гадагшилдаг. Мөн биед шингэсэн саамны уураг хүний биеийг эрүүлжүүлэхээс гадна элгийг хоргүйжүүлдэг. Тиймээс гүүний саам уусны дараа хүний биеийн дотоод хордлого тайлагдаж, эд эс шинээр нөхөн төлжиж, царай зүс өнгөлөг болохоос гадна үрчлээ тэнийдэг байна.

Гүүний саам нь бусад малын сүүтэй харьцуулахад маш өвөрмөц найрлагатай. Манай ард түмэн 2300 жилийн тэртээгээс гүүний саамыг хэрэглэж ирсэн түүхтэй. Гүүний айраг, саам нь тансаг ундаа төдийгүй, уушиг, ходоод гэдэс, үе мөчний өвчнийг анагаах эмчилгээний ач холбогдолтой болохыг мэдэж, хэрэглэсээр иржээ.

Н.ГАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *