Оноолтын даваанд Улсын харцага О.Хангай, Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар оноолт таарсан. Бөх сонирхогчдын таамгаар О.Хангай түрүүлэх магадлалтай бөхөөр нэрлэгдэж байв. Гэвч Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар О.Хангайг өвдөг шороодууллаа. Ийнхүү таамаг зөрж, Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар Улсын харцага О.Хангайгаар дөрөв давлаа.