Categories
мэдээ нийгэм

Аймгийн арслан О.Хангай улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв давлаа

Дөрвийн давааны эхний дүйзийн барилдаанууд шуугиантай болж байна. Өнөө жилийн наадамд их дээшээ барилдана гэж олны таамаглаж байсан төрийн наадмын түрүү бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат аймгийн арслан Дармаагийн Тамирт өвдөг шороодлоо. Мөн ардын багш улсын аварга О.Балжинням Архангай аймгийн заан Ж.Дагва-Очирт тахимаа өглөө. Мөн улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан О.Хангайд, улсын заан Т.Санчир аймгийн арслан Б.Серикт, улсын харцага Н.Батзаяа аймгийн арслан Б.Хишигбаатарт, улсын гарьд Ш.Жаргалсайхан аймгийн арслан Г.Ганжадад тус тус өвдөг шороодоод байна.

Ө.МАНЛАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *