Байгаль орчин, ногоон хөгжлий яам, Зам тээврийн яамтай хамтран Аглаг бүтээлийн хийдийн орчны тохижилтыг сайжруулахаар болжээ. Ингэхдээ төв замаас Аглаг бүтээлийн хийд хүртэлх 7 км замыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болжээ. Уг шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.
Мөн тэнднийтийн бие засах газрыг барьж байгуулах ажлыг хийж буй аж. Бурханч лам Г.Пүрэвбатын бүтээн босгож буй уг хийд орчмыг шашин, түүх соёл, аялал жуулчлалын жишиг бүс болгон хөгжүүлэх юм байна.