Categories
мэдээ нийгэм

Агентлагууд нээлттэй ажиллаж байна

Өнөөдөр
Чингисийн талбайд Засгийн газрын агентлагуудын нээлттэй өдөрлөг болж байна.
Энэхүү өдөрлөг 18:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий
газар, Онцгой байдлын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Худалдан авах
ажиллагааны газар, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв зэрэг Засгийн газрын
10 гаруй агентлаг иргэддээ нээлттэй үйлчилж буй юм. Стандартчилал, хэмжилзүйн
үндэсний төв Монгол Улсын стандартуудыг үнэгүй мэдээлдэг вэб сайтын талаар
танилцуулж, стандартуудын тухай мэдээлэл өгч байна Мөн жин хэмжүүр болон цусны
даралт хэмжигч механик аппаратуудыг зөв ажиллаж байгаа эсэхийг шалгаж өгч
байна. Иргэдэд үнэт чулуу, түүгээр хийсэн эдлэлүүдийг таньж, шинжлэн өгөх
үйлчилгээ үзүүлэх аж.

Мөн
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын
дэргэдэх-Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Дүүргийн худалдан авах
ажиллагааны албадтай хамтран Засгийн газрын худалдан авах ажиллагааг иргэд,
олон нийтэд ил тод сурталчлан таниулж буй юм. Өдөрлөгийн үеэр худалдан авах
ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, мэргэжлийн байгууллагуудын зүгээс
нэвтрүүлж буй дэвшилтэт алхмуудыг иргэд, олон нийтэд тайлагнаж байгаа аж. Мөн
энэ үеэр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдэд зориулсан Засгийн газрын худалдан
авах ажиллагааны хоёр өдрийн үнэ төлбөргүй сургалтад бүртгэнэ. Үүнээс гадна,
иргэд байгууллага хууль зүйн зөвлөгөө, мэдээ мэдээлэл авах зэрэг олон боломжийг
нээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *