Ирэх долоо хоногт буюу энэ сарын 10-11-ний өдрүүдэд зарим агентлагын дарга нарын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулахаар болжээ. Үүнд:
-Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч 10 агентлагийн дарга,
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга,
-Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга,
-Нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга,
-Ховд, Говь-Алтай аймгийн Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Энэхүү сонгон шалгаруулалтад орох иргэдийг аравдугаар сарын 7-ны өдөр бүртгэнэ. Эдгээр ажлын байранд тавигдаж шаардлагыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад байрлуулжээ. Ажлын байранд тавигдаж буй шаардлагыг хангаж байгаа иргэд энэхүү сонгон шалгаруулалтад орох боломжтой юм.