Categories
мэдээ нийгэм

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 150.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны эхний улиралд 2.2 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 519 (19.1 хувь) тонноор буурсан байна.

Агаарын тээврээр 2023 оны эхний улиралд дотоодод 3.6 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.4 (10 хувь) тонноор буурчээ. Мөн олон улсад тээсэн ачаа 2197.7 тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 518.6 (19.1 хувь) тонноор буурсан байна. Агаарын тээврээр тээсэн ачаа 2023 оны 3 дугаар сард 794.1 тонн болж, өмнөх сарынхаас 75.6 (10.5 хувь) тонноор өсөв. Үүнд олон улсад тээсэн ачаа 10.6 хувиар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэсэн байна.

Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний улиралд 318.4 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 187.9 (2.4 дахин) мянган хүнээр өслөө. Агаарын тээврээр зорчигчид энэ оны 3 дугаар сард 107.4 мянга болж, өмнөх сарынхаас 8.7 (8.8 хувь) мянган хүнээр өссөн байна. Энэ өсөлтөд Оюутолгой, Сөүл, Бээжин, Токио, Хөх хот чиглэлийн зорчигч өссөн нь голлон нөлөөлжээ. Агаарын тээврээр орон нутагт зорчигчид энэ оны эхний улиралд 89.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.2 (27.5 хувь) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Оюутолгой чиглэлийн зорчигчид 40.3 хувиар өссөн нь нөлөөлжээ. Агаарын тээврээр олон улсад зорчигчид энэ оны эхний улиралд 229.3 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 168.7 (3.8 дахин) мянган хүнээр нэмэгдсэн байна. Үүнд Сөүл чиглэлийн зорчигч 84.1 мянга, Токио чиглэлийн зорчигч 15.5 мянга, Бээжин чиглэлийн зорчигч 9.8 мянга, Бангкок чиглэлийн зорчигч 9.7 мянга, Станбул чиглэлийн зорчигч 8.1 мянган хүнээр нэмэгдсэн нь нөлөөлөв.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2023 оны эхний улиралд 207.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 150.9 (3.7 дахин) тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин агаарын тээврийн орлого энэ оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 400.3 (0.6 хувь) сая төгрөгөөр буурч, 67.9 тэрбум төгрөг болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *