Categories
мэдээ нийгэм

Агаарын “Такси” төсөл хэрэгжинэ

Нийслэлийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая жуулчин хүлээж авах зорилттой “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд энэ жилУлаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг гаргах ажлын хүрээнд Хүрэлтогоот дахь одон орон судлалын төвийг гадаад, дотоодын жуулчдад нээлттэй, аялал жуулчлалын төв болгох ажлыг эхлүүлэх, Улаанбаатар хотын нийтийн тээврээр зорчих, үзвэр, үйлчилгээний газруудад багцын үнээр үйлчлүүлэх боломжтой “Жуулчин” картыг үйлчилгээнд нэвтрүүлэх, агаарын такси үйлчилгээ нэвтрүүлэх эхний шатны ажлууд хийгдэх төлөвлөгөө гарсан.

Тэгвэл “Оюуны Ундраа” групп Австрийн “Doppelmayr” компанитай хамтран Улаанбаатар “Cable саr” буюу агаарын такси төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Өнгөрсөн зургадугаар сарын эхээр энэхүү төслийн хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тус төслийн хүрээнд эхний ээлжинд хотын төв талбай Зайсан толгой чиглэлд агаарын шугам татаж, агаарын шугамтай холбосон 100 кабин зэрэг явах “агаарын такси”-г хийхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *