Categories
гадаад мэдээ

Афганистаны шинэ Ерөнхийлөгчийн нэрийг зарлалаа

Өнгөрсөн зургадугаар сарын 22-нд өндөрлөсөн Афганистаны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өнөөдөр танилцуулж, шинэ Ерөнхийлөгчийн нэрийг албан ёсоор зарласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Үндэсний төв” намаас нэр дэвшсэн 54 настай Ашраф Гани Ахмадзай ялалт байгуулжээ. Сонгуулийн дүнг албан ёсоор мэдэгдсэний дараа шинэ Ерөнхийлөгч Ахмадзай сонгуульд хамт өрсөлдсөн Абдулла Абдуллахтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, Гадаад хэргийн сайдын албыг санал болгосон байна.

Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгээс болж удаан хугацаанд зөрчилдсөн билээ. Өнгөрсөн сараас эхэлж Абдулла Абдуллахын удирдсан “Шударга ёс” хөдөлгөөний дэмжигчид нийслэл Кабул хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Жагсаалын үеэр 32 хүн амиа алджээ. Афганистан шинэ Ерөнхийлөгчтэй болсны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тус улсад ажлын айлчлал хийж, баяр хүргэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *