Categories
мэдээ спорт

Афганистаны паралимпийн тамирчид Францад очжээ

Токиогийн Паралимпийн наадамд оролцсон Афганистаны хоёр тамирчин Францад очжээ. Тэд Японыг орхин явсныхаа дараа хаана очсон нь тодорхойгүй байсан юм.

Баасан гарагт Францын Спортын сайд Роксана Марачинянугийн мэдээлснээр, уртын харайлтын эрэгтэй тамирчин Хоссайн Расули, таеквондогийн эмэгтэй тамирчин нар Францад байрлаж байгаа ажээ.

Афганистанд “Талибан” хөдөлгөөн хяналтаа тогтоосонтой холбоотойгоор тамирчид улс орноо аюулгүй орхин явахад хүндрэлтэй болсон тул тамирчид Токиогийн Паралимпийн наадамд оролцохгүй байхаар шийдвэрлэээд байсан юм.

Гэвч тэд Паралимпийн наадам албан ёсоор эхэлснээс хойш буюу наймдугаар сарын эцсээр Францаар дамжин Японд хүрэлцэн ирсэн юм. Тэд Токиогоос Парис руу даваа гарагт хөдөлсөн ч түүнээс хойш хаашаа явсан нь тодорхойгүй байжээ.

Р.Марачиняну хэвлэлийн бага хурлын үеэр, тамирчдаас цаашид хэрхэх хүсэлтэй байгааг нь, мөн Францад үлдэх бодолтой байгаа эсэхийг нь лавлана гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр тамирчдын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах нь тэдэнд болон ар гэрийнхэнд нь аюул учруулж болзошгүй тул болгоомжтой хандана хэмээн нэмж хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *