Categories
мэдээ нийгэм

Аадар борооны улмаас 100 гаруй км замд эврэл үүсчээ

Аадар бороо орсны улмаас авто замуудад эвдрэл гэмтэл үүсээд байна.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ “Зургаа, долоодугаар сард орсон аадар борооны улмаас нийт 100 гаруй километр Улсын чанартай замд эвдрэл үүссэн. Эвдрэлийг тухай бүрт нь засварлахаар АЗЗА-ын компаниуд ажиллаж байна. Энэ жил АЗЗА-тад 24 тэрбум төгрөг хуваарилагдсан. АЗЗА-ын компаниуд үерийн улмаас үүссэн эвдрэлийг өөрсдийн нөөц бололцоог ашиглан, зээл аван, авто замын тухай хуульд заасны дагуу замыг бэлэн байлгах үүргийн дагуу засварыг хийн ажиллаж байгаа” гэв.

Мөн өчигдөр /2018.07.17/ Сүхбаатар аймагт үер бууж, үерийн улмаас зургаан километр замд эвдрэл үүссэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *