Categories
мэдээ нийгэм

А.Янжиндулам ой тогтоолтын дэлхийн рекордыг шинэчилжээ

ЗурагИндонезийн нийслэл Жакарта хотод 12 дугаар сарын 1-3-нд Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд манай баг тамирчид тэргүүлж явна.

Тус тэмцээнд нийт 130 тамирчин бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 20 тамирчин оролцож байгаа юм.

Өчигдөр тэмцээний эхний гурван төрлийн шилдгүүд тодорч манай тамирчид дэлхийн хоёр дээд амжилт шинэчилж, долоон алт, долоон мөнгө, дөрвөн хүрэл медаль буюу 30 медалийн 18 медалийг нь хүртэж багаараа тэргүүлж байна.

Өсвөр насны ангилалд өрсөлдөж буй Олон улсын мастер /ОУМ/, 15 настай Э.Лхагвадулам 30 минутын “Хоёртын тоолол” төрөлд 4665 цифр тогтоон алдалгүй санасан бол “Хоёртын тоолол /30 минут/” төрөлд Олон улсын их мастер /ОУИМ/ Н.Мөнхшүр 5730 цифрээр тэргүүлжээ.

Мөн ОУИМ А.Янжиндулам “Нэр, зүс царай” цээжлэх төрөлд 15 минутад 212 хүний нэр, царайг алдаагүй санаснаар дэлхийн рекордыг шинэчилсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *