Categories
мэдээ нийгэм

А.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч байгаа гэв

Дүүгээ галын аюулаас аварсан А.Цэрэнтогтох хүүг өчигдрөөс эхлэн өдөрт хоёр цаг гадаа гарч болохыг эмч нь зөвшөөрчээ. Энэ талаар ээж нь фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Хүү удахгүй эмнэлгээс гарах гэнэ. Налайх дүүрэгт өнгөрсөн зургадугаар сарын 10-нд гал гарч, айлын гэр шатсан харамсалтай хэрэг гарсан билээ. 16 настай хүү найман сартай дүүгээ гэртээ хараад унтаж байх үед гэрийнх нь хэрэглээний газ дэлбэрч, гал гарсан юм. Дүүгээ аварсан хүү 80 хувийн түлэгдэлтэй ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргэгдсэн. Хүүгийн биеийн байдал эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа маш хүнд, эмч нар нарийн эмчилгээ шаардлагатай тухай мэдээлж байсан. Удалгүй хүү сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжтайгаар Бүгд найрамдах өмнөд Солонгос улсад эмчилгээ хийлгэхээр явсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *