Categories
мэдээ нийгэм

А.Отгонжаргал: Наадмаа хоног тоолон хүлээж, үндэснийхээ дээлээр гоёдог

А.Отгонжаргал “Бид гэр бүлээрээ “Дээлтэй монгол” наадамдаа оролцож байна. Жил бүрийн наадмаа хоног тоолон хүлээж, үндэснийхээ дээл хувцасаар гоён оролцдог юм. Гэр бүлийнхэндээ ийм сайхан дээл урлаж өгсөн ханьдаа баярлалаа. Та бүхэн минь сайхан наадаарай” гэсэн юм.

Д.Хүрэлбаатар “Манай Нийслэлийн гэрлэх ёслолын ордон маань “Дээлтэй монгол” наадамд хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ удаа бид “XIII-XYIII зууны үеийн эртний монголчуудын ёслол хүндэтгэлийн хувцас” гэсэн сэдвийн дор оролцлоо. Ямартай ч энэхүү “Дээлтэй Монгол” наадам нь Монголынхоо үндэсний хувцасыг дэлхий нийтэд харуулж байгаа маш ач холбогдолтой наадам юм. Энэ сайхан арга хэмжээнд оролцсондоо сэтгэл маш өндөр байна” гэлээ.

О.Оюунаа “Би Налайх дүүргээс хүрэлцэн ирж “Дээлтэй монгол” наадамд оролцож байна. Миний уг гарал бол Увс аймгийн Хөхмөрөн сум л даа. Миний өмссөн хувцас бол дүрвэд хувцас юм. Өөрийнхөө урласан хувцасаар “Дээлтэй монгол” наадамдаа оролцож байна. Монголчууд маань үндэснийхээ хувцасыг үргэлж өмсөж байгаасай гэж хүсэх байна. Монгол хүнд хамгийн тохиромжтой хувцас нь үндэсний дээл юм шүү дээ. Миний хувьд хүүхдүүддээ аль болох үндэснийх нь хувцасыг өмсүүлэхийг хичээдэг юм. Түүнээс гадна бие биелгээ хийдэг. Хүүхдүүд маань ч гэсэн бие биелгээ хийх дуртай. Ингэж л үндэснийхээ ёс уламжлалын үр хүүхдүүддээ зааж, сургаж, хэвшүүлж байна даа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *