Categories
өрнийн зурхай

Мэлхий

2023 онд гэнэтийн азтай, мөрөөдлийн сайхан үйл явдал тохиолдохгүй л байх. Гэхдээ гэнэтийн мэдээнээс болж хэтийн зорилгоо өөрчилж, сандарч үймрэх хэрэггүй. Энэ оны эхээр амьдралын эрч хүч буурах тул биеийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд муу нөлөө үзүүлнэ. Эрүүл мэндээ анхаар. Хэт ачаалалтай ажлаа зохицуулж гарын дор ажлаа амжуулан, цагийг аль болох тайван өнгөрөөхийг хичээ. Илүү үр бүтээлтэй байхын тулд энэ оны турш биеэ зөв авч явах байдлаа анхаарч, өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч сур. Ажил мэргэжлийн асуудалд бусад хүмүүст хэт найдвал алдаа гарна. Өөрийн хэлж байгаа үг, гаргаж буй шийдвэртээ байнга хяналт тавьж байвал ямар ч зөрчил маргааны үед та тайван байх болно. Жилийн сүүлийн хагасад од эрхэс хайр дурлал болон эд мөнгөний асуудалд тийм ч сайн биш байна гэж анхааруулж байна. Эдийн засгийн ойлгомжгүй байдлыг даван туулахын тулд харилцагч үйлчлүүлэгч нартайгаа байнгын амьд харилцаатай байх хэрэгтэй болно. Найдваргүй түншлэл нэлээд томоохон асуудал үүсгэх болно. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрах болно. Залуу хүмүүс хөнгөн сээтгэнэлд автана. Хайр дурлалын харьцаа бат бөх бус байх тул хуурамч учралд толгой эргэхээс болгоомжил. Гэр бүлийнхээ төлөө хийх чухал алхам нь эерэг өөрчлөлт авчрах магадлалтай. Хэт их зардалтай үйл ажиллагаанаас аль болох холуур бай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *