Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүндхэн өвлийг давах гэж мэрийцгээж байна даа DNN.mn

Яг үнэнийг хэлэхэд нийслэл хот эзэнгүй юм шиг л байна. Бүхэл бүтэн улсын нийслэл ийм болчихоод байгаа нь үеийн үед энэ хотыг удирдаж байсан дарга, улстөрчдийн балаг. Амьдралынхаа цөөн хэдэн өвлийг эс тооцвол Улаанбаатар хотод л өвөлжиж ирж. Гэлээ гээд энэ жилийнх шиг зутруу, хатуухан өвлийг үзээгүй гэхэд болно. Хотын иргэдийг түгжрэл гэхээсээ илүү тэгш сондгой хязгаарлалт, байж болох хязгаараас хэтэрсэн замын халтиргаа гулгаа, хүүе гэхийн завгүй солигдсон нийтийн тээврийн чиглэлүүд асар их бухимдууллаа. Ид хүйтэн тачигнаж байгаа үед нэг өглөө бүх чиглэлийг нь солиод хаячихаар яах вэ. Угтаа иргэд юу хүссэн билээ. Тав тухтай дулаахан, больё гэхэд 15 минут тутамд ирээд байдаг, хүртээмжтэй нийтийн тээврийг хүссэн болохоос жавар тачигнасан өдрүүдэд бүх чиглэлийг нь самраад хаячих гэж хүсээгүй. Ер нь нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлдэг болговол толгойн өвчин болоод байгаа замын түгжрэл шийдэгдчихмээр.

Нэгэнт сайн болсон нийтийн тээврээр хүмүүс цааргалахгүй зорчдог болчихвол дагаад түгжрэл байхгүй болж л таарна. Харин автобусаа түгжрэлд таг зогсоохгүйн тулд олон жил ярьж байгаа шийдэл болох нэгдүгээр эгнээгээ жинхэнэ утгаар нь чөлөөлчихөд болчих мэт. Угтаа аливаа асуудал судалгаа шинжилгээнд суурилсан, түүндээ үндэслэж аливаа шийдлээ гаргадаг байх ёстой ч манай нөхцөлд эсрэг байдаг гэж санагдахаар. Гэвч энэ бүхэн өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй бүүр ч асуудал болсоор байна. Мөн явган зорчигч зам хөндлөн гарна гэдэг энэ өвлийн хувьд томхон даваа байлаа. Зам хөндлөн гарахыг зөвшөөрсөн гэрэл нь маш хурдан солигддог бөгөөд тэр зуурт амжиж гарах гэдэг хүүхэд хөгшид битгий хэл идэр залуусын хувьд ч хэцүүхэн. Яаж ч явсан халтирч савж унах эрсдэл 100 хувь. Яг л их тогтоол усны хөлдсөн мандал шиг. Нэг иймэрхүү байдалтай хахир өвлийг даван туулах гэж мэрийцгээж байна. Харамсалтай нь тун удахгүй эдгээрийг мартацгаах нь гунигтай үнэн.

 

One reply on “СОНИНЫ АРЫН НҮҮР: Хүндхэн өвлийг давах гэж мэрийцгээж байна даа DNN.mn”

AvatarЭНэ сэтгүүлч нар чинь ямар муухай муу амалсан чөтгөр шулам шиг улсууд вэ. Хальтиргаа нь 100 хувь ч гэх шиг, Үеийн үед байсан дарга нар ч гэх шиsays:

Хайдав гуай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *