Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тавдугаар сарын 20, 21-нд “Хунт нуур” балетыг дахин тайзнаа тоглоно.
“Хунт нуур” балет манай дуурийг театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Чулуун, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зөвлөх балетмейстер Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулж байжээ.