Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ашиглалтын шаардлага хангахгүй 132 цахилгаан шатыг солиулна DNN.mn

Улаанбаатар Хотын Ерөнхий менежер М.Баяраа Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайдын яамны зөвлөх Владимир Папсуев, өргөх байгууламжийн дэлхийн стандартын шаардлага хангасан цахилгаан шатыг 30 груй улсад нийлүүлдэг тус улсын “Могилевлифтмаш” компанийн Экспорт хариуцсан захирал Михаил Логвинов нартай олон удаагийн уулзалт хэлэлцээр хийсний үр дүнд эхний ээлжид ашиглалтын шаардлага хангахгүй 132 цахилгаан шатыг солиулах хэлэлцээнд хүрчээ.

Эдгээр цахилгаан шатууд нь 1980-аад оны эхээр ашиглалтад орсон угсармал есөн давхар барилгуудын цахилгаан шат бөгөөд ашиглалтын хугацаа дуусаж, шаардлага хангахааргүй болсон. Гэвч үйл ажиллагааг нь зогсоовол оршин суугчид зорчих боломжгүй болох учраас “Улаанбаатар лифт” ОНӨТҮГ-аас сар бүр техникийн үйлчилгээг, жил бүр техникийн магадлалыг хийж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 8600 гаруй цахилгаан шат байгаагаас орон сууцны зориулалттай 5360 цахилгаан шат бүртгэлтэй байна.

Үүнээс 132 нь ашиглалтын шаардлага хангахгүй, 800 гаруй нь ашиглалтын хугацаа дууссан буюу эрсдэлтэй нөхцөлд байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *