Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад Монгол Улсад энэ сарын 22-нд эхэлж, найм хоног үргэлжилнэ.
Олимпиадад оролцох багийнхан ирж эхэлжээ. Тодруулбал, Израиль улсын багш, сурагчид өчигдөр ирсэн нь олимпиадад оролцохоор манай улсад ирсэн эхний баг боллоо.
Азийн Физикийн олимпиадад 30 гаруй улсын 28 баг оролцох бөгөөд 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш байна.
Манай улсаас 16 сурагч уг олимпиадад оюун ухаанаа сорино. Монголын сурагчдыг МУИС болон Грийн сургуулийн багш нар дасгалжуулж байгаа аж.