Categories
мэдээ нийгэм

Х.Булгантуяа: Бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг төсөвт тодотгол хийж байж шийднэ DNN.mn

Хүүхдийн мөнгийг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс олгоно | News.MN

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Төсөвт тодотгол хийсэн тохиолдолд нийт хүүхдэд мөнгө олгогдоно” хэмээн мэдээлсэн юм.

Тэрбээр “Өнгөрсөн оны байдлаар, 225 албан хаагч төрөөс цалинжиж байгаагаас 100 мянга нь боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёлын салбарынхан байна. Статистик мэдээллээс харахад, төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлийнхэнтэй харьцуулахад 400 мянган төгрөгөөр бага байна. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд инфляцтай уялдуулж цалингийн хэмжээг нэмэгдүүлж ирсэн ч өнөөдөр төрийн албан хаагчид, ялангуяа төрийн үйлчилгээнийхэн ихээхэн бухимдалтай байна. Үүн дотроо соёлын салбарынхан хамгийн бага цалин авч байна.

Өдгөө төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг салбарын 30 хуулиар зохицуулж байна. Энэ нь тухайн хууль салбарынхандаа хэр ээлтэй батлагдсанаас хамаарч, цалин урамшууллын түвшин хэлбэлзэлтэй тогтоогдоод байна. Ерөнхийдөө төрийн албан хаагчдын цалин хөрөөний ир шиг байгаа нь боловсон хүчний дутагдлыг бий болгож байна. Иймд төсвийн тодотгол хийхдээ цалингийн хэмжээг тэгшитгэнэ. Нэн тэргүүнд төрийн албан хаагчдын цалингийн асуудлыг шийднэ. Дараа нь тэтгэвэр, хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэнэ. Тэтгэвэр нэмэх асуудал дээр тооцоо судалгаа хийж байна. Хүүхдийн мөнгөнөөс маш олон төрийн албан хаагчид хасагдсан. Иймд үүнийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *