Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо энэ оны эхний дөрвөн сард 17 мянгаар нэмэгджээ DNN.mn

Нийгмийн даатгалын дэвтэр цахим хэлбэрт шилжлээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн эхний дөрвөн сарын статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

1. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний дөрвөн сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 196.9 (19.5%) тэрбум төгрөгөөр, зарлага 1.2 их наяд төгрөг болж, 158.2 (15.1%) тэрбум төгрөгөөр тус өссөн байна.

Тус сангаас тэтгэвэр авагчдын тоо 485.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 17 мянган хүнээр нэмэгджээ. Тодруулбал,

  1. өндөр настны тэтгэврийг 377,766 хүн,
  2. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 66,576 хүн,
  3. цэргийн тэтгэврийг 20,888 хүн авч байна.

2. Энэ оны дөрөвдүгээр сард нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдагч 2.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс 45.6 (2.1%) мянган хүнээр буурчээ. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд энэ оны дөрөвдүгээр сард нийт 648.7 тэрбум төгрөг олгожээ. Үүнд:

  1. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнд 104 тэрбум төгрөг
  2. Эх,олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид 35 тэрбум төгрөг
  3. хүүхдийн мөнгөн тэтгэмжид 457 тэрбум төгрөг олгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *