Нийслэлд энэ жил нийтийн эзэмшлийн 20 мянган ам метр гудамж талбайг зүлэгжүүлнэ. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа өнөөдөр мэдээллээ. Тэрбээр, ногоон байгууламжийн арчилгааны 21, мод үржүүлгийн 15 ААН-ийн төлөөлөлтэй уулзлаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ жилээс анх удаа дээрх ААН-үүдтэй 3 жилийн хугацаатай гэрээ байгуулаад байна.
Улаанбаатар хотод нийт 132 байршилд 135.4 га талбайд арчлалт хийхээс:
- Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 44 байршлын 46 га талбайд,
- Хувийн хэвшлийн ойн мэргэжлийн 21 байгууллага 88 байршлын 89 га талбайд арчилгааг арго технологийн дагуу гүйцэтгэнэ.
- 20 мянган ам метр талбайд хийх зүлэгжүүлэлтэд:
- 512 мянган цэцэг,
- 95 мянган бут сөөг,
- 2100 шилмүүст мод,
- 88 мянган гоёл чимэглэлийн мод, бут тарихаар төлөвлөжээ.
Мөн унгирал үүсгэдэг 2400 орчим улиас модонд 21 байгууллага агро технологийн дагуу хэлбэржүүлэлт хийх талаар мэдээллээ. Манай улс цөлжилтийн эсрэг, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үүднээс жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн бүх нийтээр мод тарих өдөр 5 дугаар сарын 12, 13-ны өдөр тохиож байна. Мөн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах үүрэг өгчээ.
- 512 мянган цэцэг,