Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хиймэл оюун ухааны талаар хамтарсан мэдэгдэл гаргав DNN.mn

“Их долоогийн бүлэг”-ийн орнуудын Дижиталчлал, технологийн сайд нар хиймэл оюун ухааны зүй зохистой хэрэглээг хангах зорилгоор авч явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан талаар хамтарсан мэдэгдэл гаргав.

“ChatGPT” зэрэг бусад хиймэл оюун ухааны системүүдийг хэрэглэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа энэ үед сайд нар хиймэл оюун ухааныг хэрхэн хөгжүүлэх, зохицуулах талаар хэлэлцсэн байна. Хиймэл оюун ухааны системүүдийн хэрэглээ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь хувийн нууцлалыг зөрчих, мэдээлэл алдагдах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм. Уг хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, талууд хиймэл оюун ухааны зүй зохистой хэрэглээний тухай таван зарчмын талаар зөвшилцөлд хүрчээ. Үүнд хууль дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх зэргийг тусгасан байна. Мөн уг баримт бичигт технологийн хариуцлагатай хэрэглээг дэмжихийн тулд хиймэл оюун ухааны үр нөлөө, сорилтуудад дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулжээ.
Сайд нар хил дамнан мэдээлэл дамжуулах асуудлын талаар мөн хэлэлцэж, “мэдээллийн итгэлтэй чөлөөт урсгал”-ын үзэл санааг дэмжих тогтолцоог бүрдүүлэхээр тохиролцсон байна. Талууд мөн ОХУ-ын түрэмгийллийн үеэр дижитал дэд бүтэц нь хохирол амсаад байгаа Украинд дэмжлэг үзүүлэхээ дахин нотолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *