Categories
мэдээ нийгэм

Энэ онд 7 байршилд 12.09 км авто зам болон гүүрийг барихаар ажиллаж байна DNN.mn

Авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх чиглэлээр 2022-2023 онд нийт 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 м/урт гүүр хэрэгжүүлэхээр сонгосон.

Үүнээс өнгөрсөн онд 4 байршилд 4.36 км авто зам барьж ашиглалтад оруулжээ. Энэ онд 7 байршилд 12.09 км авто зам болон дээрх гүүрийг барихаар ажиллаж байна.

Эдгээр гол ба туслах замын ажилд нэн шаардлагатай 187 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Харин гадаадын зээл тусламжаар хоёр төсөл хэрэгжиж байгаагийн нэг БНХАУ-ын Засгийн газраас олгох 1 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын доогуур авто замын нүхэн гарц барих төсөл юм. Тодруулбал, 5 шарын төмөр замын гармаас Баянгол дүүрэг, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар хүртэл төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барих юм.

Эдгээр ажлын заримыг зургаадугаар сарын 1-нд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр нүхэн гарцуудын уулзвар дахь хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 30 хувь нэмэгдэж, гэрлэн дохион дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25 хувь буурна гэж тооцжээ.

Эх сурвалж: НИТХ-ЫН ХМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *