Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд нийт 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгожээ.
Тодруулбал, ХХААХҮ-ийн Сайдын 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн А/137 тоот тушаалын дагуу
Сүү, боловсруулах үйлдвэр цехэд
- 2022 оны арваннэгдүгээр сард систем хооронд мэдээлэл зөрсөн 92,507 литр сүү бэлтгэн нийлүүлсэн 82,
- 2023 оны нэгдүгээр сард 2,360,141 литр сүү бэлтгэн нийлүүлсэн 1515,
- хоёрдугаар сард 2,038,293 литр сүү бэлтгэн нийлүүлсэн 1324 малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгосон байна.