Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зайсан тойруугийн чиглэлд зам засварын ажлыг үргэлжлүүлэн хийнэ DNN.mn

Зам гүүр, барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан, ачаа тээврийн хүнд даацын машины эрчим Зайсан чиглэлд эрс нэмэгдсэн.

Үүнээс шалтгаалан Зайсан тойруугийн зүүн талд замын эвдрэл гараад байна. Нийслэлийн Замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагууд эвдэрсэн замыг засахаар шуурхайлан ажиллаж байна.
Өчигдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний 23:00 цагт зам хааж, засварлах ажлыг эхлээд байна.
Харин цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан маргааш буюу ням гарагт /2023.04.23/ замын хучилтын ажил хийхээр төлөвлөж байгааг албаныхан хэллээ.
Цаашид Зайсан тойруугийн чиглэлд зам засвар, арчлалтын ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *