Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш улсын хэмжээнд 16.452 хүүхэд мэндэлжээ DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны эхний улиралд 16 349 эх амаржиж, 16 452хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2627 буюу 19.1 хувиар, төрсөн хүүхэд 2 667 буюу 19.3 хувиар тус тус өсчээ.

1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баянхонгор, Сүхбаатар, Ховд, Увс, Орхон, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.1-1.1 нэгж хувиар дээгүүр,Өвөрхангай аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-2. 3 нэгж хувиар доогуур байна. Тухайлбал 1000 хүнд ногдох төрөлт Төв аймагт 2.4 нэгж буюу хамгийн бага байна.

2023 оны эхний улирлын байдлаарнас баралт 4353 болж өмнөх оны мөн үеийнхээс 25 буюу 0.6 хувиар нэмэгджээ. 1000 хүнд ногдох төрөлт 4.7, нас баралт 1.3, ердийн цэвэр өсөлт 3.4 байна.

1000 хүнд ногдох нас баралт өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. 1000 хүнд ногдох нас баралтЗавхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган аймагт улсын дунджаас 0.1-0.3 нэгжээр дээгүүр, Улаанбаатар хот болонГовь-Алтай, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-0.4 нэгж хувиар доогуур байна.

1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Сүхбаатар, Дорнод, Увс, Ховд, Орхон, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.1-1.3 нэгж хувиар дээгүүр, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Өмнөговь аймагт ижил түвшинд, харин бусад аймагт 0.1-2.3 хувь нэгж доогуур байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *