Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Пирамид ба зохист аялгуу DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……..


Цаг хугацаа, зүг чиг, орон зайн баримжаа алдагдан төө- рөх үе байх ажээ. Мексик хүртэл хорь гаруй цаг нисэх боловч, ертөнцийн хугацааг хорь шахам цагаар сөрж товчлох юм. Мексик баруун зүгт хэмээн бид бодно. Гэтэл бидний онгоц зүүнш Японы арал дээгүүр гарч Номхон далай дээгүүр тувт дорно зүгийг замнана.

Тэгэх мөртл өө Мексикийн хойгт баруунаасаа ирж байх юм. Энэ бол бидний нэгэн хэв маягийн иргэншилдээ хэтэрхий дасан зохицсон сэтгэлгээний дадлаас хамааралтай тогтнолшилийн үр дагавар ажгуу. Бидний өвгө дээдэс болох Төв Азийн өндөрлөгийн монголжуу төрхөтнүүдийн нэгэн их сүрэглэл умарш нүүдэллэн улмаар Аляскийн хуурай газраар дамжин говийн чулуун соёлоо тээн эдүгээн Америк тивд хүрч очих тэр цагт цагийн зөрүү хийгээд зүг чигийн баримжааны хямрал огт байгаагүй ажгуу. Яагаад гэвэл тэд өөрсдийн ахуй, дадал, зан үйл, соёлыг тээн, үхэж төрж, үр удмаа өсгөсөөр аажуу тааваар аймаглан нүүсэн юм.

Тэд он цагийн урсгалд үүтгэн бүтээж, мөнх үү он цагийн алдралд уусан шингэсээр байлаа. Дорнод Азиас гаралтай тэрхүү монголжуу төрхтөнүүд Америк тивийн эх газрыг нээж олоод өөрсдийн соёл иргэншлийг цогцлуулж эхэлсэн нь арван мянган жилээс чинагш болой. Бидний очсон Мексик бол тэдний буй болгосон Майя соёлын нэгэн голомт бөгөөд тэрхүү их соёл иргэншлийн агуу сүрлэг ул мөр бол эдү- гээн Мексикийн пирамид ажгуу. Дэлхий дахинаараа Египедийн пирамид руу аялан цувж, гайхан шагшиж байх цаг дор Мексик, пирамидын тухай зүүдлээ ч үгүй байлаа. Жараад онд нэгэн жаал хүү ууланд ямаагаа хариулж яваад нэг чулуун хүүхэлдэйрх үү юм олжээ. Жаал хүү аавдаа үзүүлж, аав нь таньдаг түүхчиддээ үзүүлж. Эртний хүний онго тахилгын холбогдолтой тэрхүү “хүүхэлдэй” археологичдын анхаарлыг татвай. Чулуун онго олдсон шовгор ууланд малтлага хийсэн даруйд л хүрзний ирмэгээр тэгш дөрвөлжин засмал чулуун довжоо гарав.

Шаталсан довжоог ахиулан ухах тусам малтлага доош биш уул өөд өгссөөр байв. Хэдэн жил малтаад харсан чинь мөнөөх уул нь тэр чигээрээ Пирамид болохыг мэдэв. Эртний хүмүүсийн бүтээсэн пирамидын дээр хөрс шороо дарж, өвс ногоо, мод бут ургаад уул болон тогтсон нь энэ байжээ. Археологичд Пирамидын орой дээрээс эргэн тойрон цэнхэрлэх ижил уулсыг халиав. Уул болгон Пирамид мэт. Дахиад л малтлага. Дахиад л пирамид. Мексикийн хойг дөчөөд мянган уултай. Уулс нь бараг бүгдээрээ шовх гурвалжин оройтой.

Энэ болгон уул уу, пирамид уу? Ийнх үү наяад оноос хойш Мексик Пирамидын эх орон болохоо мэдвэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *