Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Экспорт өмнөх сараас 8.2 хувиар өсчээ DNN.mn

Манай улс энэ оны эхний хоёр сард нийт 118 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.4 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 1.2 тэрбум ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 1.0 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллароор буюу 55.2%-аар, экспорт 1.1 тэрбум ам.доллар буюу 90.1%, импорт 160.5 сая ам.доллароор буюу 15.5%-аар тус тус өсжээ.

Харин хоёрдугаар сард экспорт өмнөх сараас 88.1 (8.2%) сая ам.доллароор өссөн бол импорт 177.8 (25.8%) сая ам.доллароор буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний хоёр сард нэг тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 902.8 сая ам.доллароор буюу 7.3 дахин өссөн үзүүлэлт болсон аж.

Харин хоёрдугаар сард 655.6 сая ам. долларын ашигтай гарч, өмнөх сараас 265.9 сая ам.доллароор буюу 68.2%-аар өсжээ.

Экспорт 2023 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор өсөхөд:

-Нүүрс 955 сая ам.доллароор,
-Цайрын хүдэр, баяжмал 42.2 сая ам. доллароор,
-Төмрийн хүдэр, баяжмал 39.5 сая ам.доллароор,
-Жоншны хүдэр, баяжмал 22.4 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
-Нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн хоёрдугаар сард 4.3 сая тонн болж, өмнөх сараас 767.6 мянган тонноор, үнийн дүн 703.1 сая ам.доллар болж, 137.7 сая ам.доллароор өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *