Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Хөвсгөл нуураар хөдөлгөөн үйлдэх боломжгүй боллоо

Хөвсгөл нуурын бүх хил хөдөлж мөсөн замаар тээвэр хийх боломжгүй болсон тул Рэнчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул, Цагааннуур, Хатгал, Баянзүрх сумын иргэдийг мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Мөн Хатгал тосгоны чиглэлд амралт зугаалгаар явж байгаа иргэд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн хийхгүй байж аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлздэг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *