Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баярын өдрүүдэд осол, гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ

Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 21-23-нд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан нэг иргэн, утаажилтын бүсээс 49, нийт 50 иргэнийг авран хамгаалсан байна.

Харин зам, тээврийн ослын улмаас гурван иргэн амиа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг хүн гэмтэж бэртжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *