Азийн авто замын сүлжээний АН-4 замаар транзит тээвэр явж эхэлжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлснээр, Ховд аймгийн Булган боомтоос Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт хүртэлх тус замаар транзит тээвэр явж эхэлсэн байна.
Ингэснээр өдөр бүр ачааны 10 машин БНХАУ, ОХУ-ын хооронд хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, электрон барааны сэлбэг хэрэгсэл, хувцас зэрэг ачааг тээвэрлэж байгаа аж.
2022 оны сүүлчээр БНХАУ, ОХУ, Ази, Европыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто зам бүрэн ашиглалтад орсон билээ.