Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар
сарын 16, Бархасвадь гариг.
Билгийн тооллын 26, гар одтой,
хөхөгчин могой өдөр. Өдрийн
наран 7:58 цагт мандан, 18:15
цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр,
луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи
татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг
цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх,
газар лусын зан үйл хийх, өр барагдуулах,
гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын
ам нээх, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь,
хонь, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод баруун зүгт мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
жаргал үргэлжид ирэх сайн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *