Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоол идэх хятад арга DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….


Өчигдөр Хятадын цагаан сар боллоо. Цаад шөнө, шөнөжин буу тавьж, түн тан хийлгэсээр хонов. 12 цаг дуусч шинэ он гарч байгаа юм гэнэ. Хятадууд төдийгүй тэдэнтэй цус зүс холилдсон монголчууд мөн энэ өдөр шинэлцгээв. Өглөө маш олон хүн зүг чигээ гаргаж, цаас чулуу шидэлж байхыг харж ээ байхад өнөөдөр Улаанбаатарт өмнөд хөршийн уг гарвалтай хүмүүс багагүй хувь эзэлдэг бололтой. Яваандаа цагаан сар хоёр тусдаа, улаан хөхөөрөө хоёр тусдаа гэх мэтээр хуваагдал үүсэхээр болоод явчихлаа. Төр энэ талаар юу ч хэлэхгүй байсаар энэ өдрийг хүргэсэн. Бодвол бидний цагаан сар сарын дараа юмдаг уу. Энэ талаар цааш бичихээ азнаад хоол идэх хятад янз маягийн талаар ажигласнаа өгүүлэв. Хятадууд их урт насалдаг. Насладгийн учир нь хоолондоо гэдэг. Хоол гэвэл тэд нар одоогоор нисдэгээс онгоц, явдгаас галт тэрэгнээс бусдыг иддэг. Тарган хонины махыг хар халуунд өлгөөд тавьчихна. Дор нь түмпэн тавиад өтийг нь тосч авдаг. Тэр өтөө дараа нь тосонд хуураад иднэ. Гэх мэтчилэнгээр хятад хоолыг яриад дуусашгүй. Эд биднээс нэг л зүйлийг машид нууж байсан байдаг. Тэр нь аливаа хоолыг идэхдээ гүнээ мэхийн сэтгэлээсээ сүсэглэн иддэг юм байна. Сая цагаан сараар ажиж байхад хонины гэдэс идэж байна. Бөөрийг нь савхдав. Бөөр бөөрөнд сайн гээд л баахан магтах юм… Орчин үед усыг маш сайнаар магтан дуулахад тэнд сайн энерги хуримтлагдан ходоодонд орохдоо эм болдгийг шинжлэх ухаан нотлоод байгаа. Яг энэ аргыг хятадууд үеийн үед хэрэглэсээр урт насалсныг үхэр монгол бээр сая л анзаарах юм даа.

Ж.ГАНГАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *