Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хар толгойноос илүү хар толбо бодогдоно DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……


Хүмүүс хоёр янз бөлгөө. Амьдралын эрхээр өнөөдрөө, хувиа чадан ядан болгоох нэг байхад нөгөө хэсэг нь өөрийг өө төдийгүй үр хүүхдээ үе хойчоо бодож амьдардаг. Манай шүүх, цагдаа, хүчнийхэн болоод төрд ажиллагсад, намд зүтгэгсэд олон хүнийг шоронд илгээлээ. Оюутнуудыг, улстөрчдийг, тэр бүү хэл хүүхэд, эмэгтэйч үүд, соёл урлагийн зүтгэлтн үүд хүртэл олноор ачигдаж очин хорих газар гэгээлэг орчин болж байх шиг байна. Манай шорон маш гоё болчихсон гэж тэндхийн ажилтнууд хөөрцөглөн сэтгүүлчдийг байн байн урих боллоо. Ял эдлэгсдийн ар тал болон өмгөөлөгчид гомдол мэд үүлсээр байна. Тэд шударга бус байна, хэлмэгдүүллээ гэхийн сацуу амьдралд нь хар толбо бий болголоо гэж эмзэглэж байна. Энэ бол ирээд үйгээ бодсон эмзэглэл юм. Ирээдүйд байдал хэрхэн өөрчлөгдөх бол. Бүх зүйл энэ хэвээрээ байна гэж үү? Хар толбо тэдэнд биш эдэнд илүү тусах магадлал байна. “Биднийг яллаж шоронд илгээж байсан тэрний хүүхэд тэр байна” гээд байх хувилбар бий. Хонзогноод байхгүй ч “Танай эцэг эх чинь мөн ч өөдгүй хүн байж билээ” хэмээн баалах бол наад захын асуудал. Нам төрдөө чин үнэнч зүтгэж, төрөөрөө хамгаалуулж, хувцаслуулж, өгсөн үүрэг даалгаврыг нь давуулан биел үүлж яваа жирийн олон гүйцэтгэгч нарт хандаж хэлэхэд “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэдэг үгийг дотроо санаж явмаар юм билээ шүү. Хүчиндээд дараа нь амийг нь хөнөөв гэлээ гэгчээр “Долоон сарын нэгэн”-ийхнийг барьж аваад маш их зодож тарчлаагаад дараа нь ял өгсөн байна лээ. Аль нэгийг нь хэрэглэхгүй дээ.Цаашид ингэж болохгүй ээ. Энэ бол хар толбо юм. Хүмүүс хоёр янз бөлгөө.

Ж.ГАНГАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *