Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна DNN.mn

Өнөө, маргаашдаа буюу хоёрдугаар сарын 15, 16-ний өдөр нийт нутгаар тогтуун, дулаан байна. Маргааш буюу энэ сарын 16-нд Монгол Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхины хурд нутгийн хойд хэсгээр баруун хойноос 4 м/с, өдөртөө 10-12 м/c болж ширүүснэ. Агаарын температурын хувьд харьцангуй хэлбэлзэл багатай байгаа. Өнөө шөнөдөө Увс нуурын хотгор, Дархадын хотгор, Идэр Тэс голын хөндий зэрэг газар 33-38 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн байна.

Томоохон голуудын сав газруудаар буюу Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градусын хүйтэн байна. Говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө хасах нэг болон нэмэх дөрвөн градусын дулаан байх төлөвтэй байна. Бусад нутгаар шөнийн хугацаанд 23-28 градус хүйтэн, өдрийн хугацаанд 11-16 градус хүйтэн байна. Цаашдаа буюу хоёрдугаар сарын 18-20-ний хооронд говийн аймгийн баруун хэсэг, төвийн аймгийн өмнөд хэсгээр бага хэмжээний цас орно.

Хоёрдугаар сарын 20-нд Монгол Алтайн уулархаг нутгаар цас орно. Ойрын дөрөв хоногтоо говь хээрийн тал нутгаар салхины хурд 14-16 градус болж ширүүсэх төлөвтэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *