Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд тусламжийн аян үргэлжилж байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр боллоо.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Сар шинийн баяртай холбоотойгоор хүмүүсийн хөл хөдөлгөөн, хулгайн гэмт хэрэг нэмэгддэг. Иймд дээрх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

Мөн Туркийн газар хөдлөлттэй холбоотойгоор Сүхбаатарын талбайд тусламжийн аян үргэлжилж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс холбогдох зөвшөөрлийг олгож, өнөөдрийн байдлаар талбай дээр 16 гэр бариад байгаа бөгөөд цаашид 100 гэр болгохоор төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *