Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайхан инээмсэглэл 50 ам.долларын үнэтэй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…..


Инээж чаддаггүй хүн байдаг уу? Инээдтэй асуулт шиг санагдаж байгаа биз. Үнэндээ хүн бүхэнд инээмсэглэл гэдэг юунаас ч үнэтэй бэлгийг бурхан өгчээ.

Сэтгэл сэргээж, урам хайрлах сайхан инээмсэглэлээс илүү бэлэг гэж үгүй. Харин зарим хүмүүс шүд муутайгаасаа эсвэл нүүр амны ямар нэг гажгаасаа болоод тэр бүр сайхан инээж чаддаггүй. Тэгвэл сайхан инээмсэглэхийг хүсдэг хүмүүст таатай мэдээ дуулгая. Японы эрдэмтэд сэтгэл татам инээмсэглэдэг болгох зориулалттай нэгэн багаж бүтээжээ. Энэхүү авсаархан багажийн тусламжтайгаар амны булчингаа хөгжүүлэх бөгөөд амаа аятайхан хэлбэртэй болгох боломжтой юм байна. Үүний тулд багажийг өдөрт дөрвөн удаа гурван минутаар зажлах хэрэгтэй аж. Ингэснээр таны нүүрний булчин хөгжиж, хэн ч гэсэн хараад баймаар энхрий ялдам инээдэг болох юм гэнэ. Энэхүү төхөөрөмж Японд худалдаанд гараад эхэлжээ. Эмэгтэйчүүд, эрэгтэйч үүд болон хүүхдүүдэд зориулсан ангилалтай гэсэн. Мөн настнуудад ч зориулан ийм төхөөрөмж гаргажээ. Ангилал бүрээсээ хамаарч хийх дасгал нь өөр өөр байдаг аж. Ингээд та асуудлаа шийдэх боломжтой боллоо. Гэхдээ сайхан инээмсэглэлийн үнэ 50 ам.доллар гэнэ шүү.